© Бүх эрх хуулиар хамгаалагдсан
Next Social Platform LLC

NSP Provider: Сошиал худалдаа, үндэсний платформ, нэгдсэн талбар

Энэ удаагийн онцлох бизнесээр үндэсний хэмжээний цогц платформыг хөгжүүлэн дэлхийд өрсөлдөх амбицтай, цахим худалдааны салбарт технологийн шинэ шийдлийг нэвтрүүлж буй хамт олныг онцолж байна.
11 сарын 6, 2023

Сэдэл

Нэкст сошиал платформ компани Монголын анхны цахим худалдааны MMarket цогц платформыг 2014 онд нээж, бизнесийн ухаалаг туслах Чатбот болон урамшууллын оноогоо цахим худалдаанд ашиглах боломж бүхий АрдШоп платформуудыг 2018 онд зах зээлд нэвтрүүлж байсан нь тухайн цаг үедээ инновац, дэвшил байсан юм. Цар тахлын нөлөөгөөр сошиал худалдаа (Social-Commerce) гэх шинэ ойлголт олон улсын цахим худалдааны салбарт хүч түрэн гарч ирсэн. Үүнтэй зэрэгцэн бид дотоодын сошиал худалдааны платформ хөгжүүлэхээр АрдШоп болон ГрэйпСити Монгол компанитай нэгдэж NSP Provider компанийг байгуулсан түүхтэй.

Ялгарал

Манай үйл ажиллагааны ялгарал нь 5С интеграци буюу Commerce, Community, Content, Channels, Consumers гэсэн зарчимыг баримтлан хөгжүүлэлтээ хийдэг. Бидэнтэй адил төстэй үйл ажиллагаа явуулдаг IT-ийн байгууллагууд одоогоор 5С интеграци хараахан хийж эхлээгүй. Мөн бидний хөгжүүлж байгаа Mongol.net платформ хэрэглэгчдийн туршлагад суурилсан, шинэ үеийн сошиал контент маркетинг, лайв шинж чанартай гэдгээрээ онцлог. Олон жилийн мэдлэг, бодит туршлага дээрээ тулгуурлан бүтээсэн энэхүү платформоо тун удахгүй олон нийтэд нээлттэй танилцуулах гэж байна. Ингэснээр хэрэглэгч болон худалдаа эрхлэгч, контент бүтээгч, инфлюнсер, хүргэлт, зээлийн үйлчилгээ, төлбөрийн системүүд бүгд хамтын өгөөж хүртэх бүтээлч эдийн засгийн шинэ загварыг бий болгож байгаа юм. Манай баг хамт олон нь АНУ, Австри, БНСУ, Монгол, Энэтхэг, Тайван улсад мэдээллийн технологийн чиглэлээр боловсрол эзэмшиж, мэргэжлээрээ 20 гаруй жил ажилласан туршлагатай болно.

Nsp Provider гэж юу вэ?

Бид нийгмийн хэрэгцээг хангах дундын платформ хөгжүүлэх зорилготой технологийн компани. Энэхүү зорилгынхоо хүрээнд сошиал болон контент маркетинг, цахим худалдааг нэгтгэсэн Монголын анхны сошиал худалдааны платформоо зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

Нэр

Бид хамтдаа бүтээцгээе гэсэн уриатай. Үргэлж нийгмийн хэрэгцээг хангах платформ хөгжүүлж, хамтдаа нэвтрүүлнэ гэх амбицаар Next Social Platform Provider гэх нэрийг өгсөн.

Одоо

Бид одоогоор Mongol.net платформдоо бизнес болон контент бүтээгчид өөрсдийн хүрээлэл үүсгэн хөгжүүлэх, live худалдаа, контент маркетингийн бизнес эрхлэх боломж бүхий Ardstore.mn маркетплэйс болон борлуулалт маркетингийн хиймэл оюунтай Chatbot.mn, салбар бүрийн мэргэжилтнүүд цахим бизнес эрхлэх ExpertApp, контент бүтээх боломж бүхий InfluencerApp, цахим эрүүл мэндийн EmchApp, төлбөр тооцооны MostMoney, QPay, SocialPay системүүд, зээлийн болон хуваан төлөх үйлчилгээний Pick&Pay, MonPay, Pocket, Simple, StorePay зэрэг системүүдийг нэгтгээд байна. Цаашид дотоодын IT компаниудтай хамтран тэдний хөгжүүлж буй олон системүүдийг нэгтгэнэ.

Баг

Манай компани бүтээгдэхүүн хөгжүүлэлт, платформ хөгжүүлэлт, систем нэвтрүүлэлт, борлуулалт маркетингийн үндсэн 4 багийн нийт 27 ажилтантай.

Эрсдэл

Сошиал худалдааны платформыг зах зээлд нэвтрүүлэхэд дата төвийн хүчин чадлын асуудал тулгарах эрсдэлтэй. Мөн цахим бизнес, худалдаа, үйлчилгээ нэвтрүүлэхэд хэрэглэгчээ цахимаар таних, гэрээ, баримт бичгийг баталгаажуулах цахим гарын үсгийн хэрэглээг улс орон даяар нэвтрүүлэх шинэ сорилт тулгарч байна.

Ирээдүй

Сошиал худалдааны олон улсын зах зээл хурдтай тэлж байна. Бид ойрын ирээдүйд O2O (online to offline) контент маркетинг, лайв худалдаа, крипто урамшуулал, түгээлтийн үйлчилгээг нэгтгэсэн Mongol.net платформоо хөгжиж буй гадны зах зээлд нэвтрүүлэх зорилготой.

MongolNet
татаж авах

Шинэлэг, шилдэг, шийдэл бүхий бүтээгдэхүүнийг санаачлан хөгжүүлж бүтээсэн зүйлээсээ аз жаргалыг мэдэрдэг