© Бүх эрх хуулиар хамгаалагдсан
Next Social Platform LLC

Монголчууд үндэсний сошиал коммерс платформоо бүтээлээ

Улаанбаатар хот, 2023-11-01, Монголчууд өөрсдийн бүтээсэн анхны сошиал коммерс платформоо 2023 оны 11 сард олон нийтэд нээлттэй танилцуулна.
11 сарын 9, 2023

Уг платформ нь цахим орчинд олны хүчийг нэгтгэж хүчирхэг КОММЮНИТИ /нэгдэл / үүсгэн хөгжүүлэх замаар бизнесээ хөгжүүлж, дараа үеийн бизнес загварт шилжих боломжийг олгож буй анхны үндэсний платформ юм.

Mongol.net платформд зочилсноор өөрийн сонирхдог салбарын экспертүүдтэй мэдлэг туршлагаа хуваалцахаас гадна спорт, хобби, соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл амьдрал, шинэ технологи зэрэг төрөл бүрийн коммюнити нэгдлийн гишүүн болоход нээлттэй.

Мөн өөрийн дэмждэг бизнесүүдийн нэгдэлд элсэж үндэсний дархлаа болсон Монгол хэлээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, борлуулалт, гүйлгээ тутмаас урамшуулал авах, сонирхолтой даалгавар биелүүлж орлого олох, хүн бүр өөрийн коммюнити, цахим дэлгүүрээ үүсгэн хөгжүүлэх боломжтой болох юм.

Платформын нээлтийн арга хэмжээ 11 сарын 25 өдөр, Улаанбаатар зочид буудлын 1 давхарт болох тул та бүхнийг урьж байна.

MongolNet
татаж авах

Шинэлэг, шилдэг, шийдэл бүхий бүтээгдэхүүнийг санаачлан хөгжүүлж бүтээсэн зүйлээсээ аз жаргалыг мэдэрдэг